хүй i

хүн амьтны хүйс;

хүй татах (төрөл ургаа дотночлох);

хүй тасрах (төрлийн үе холбоо тасрах, үр үндэс нь тасрах);

хүй цөглөх (хүүхдийн хүй унах);

хүй зузаан (а. ах дүү өнөр олуулаа; б. хүй бүтэн);

хүй бүтэн, хүй сайтай (үр хүүхэд нь эндээгүй бүрэн);

хүй бөхтэй (хүй бүтэн бүрэн);

хүй муутай (үр хүүхэд нь хэврэг);

хүй нэгдэл (хүн төрөлхтний түүхэн дахь нийгэм-эдийн засгийн анхны байгуулал).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Отгонлхагва: 2009-09-01 19:19:50
    • Х.Буд: 2015-04-13 00:52:20

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх