хүжин

  1. үнэрт зүйлийг талхалж найруулан хийсэн нэгэн зүйл үнэртэн; хүж шатаах; хүжний онгоц (хүж агуулах уртхан сав); хүжний хатгуур (хүжийг босгож хатгах хэрэгсэл);
  2. анхилам сайхан үнэртний зүйл; үнэртэн хүжис х о р ш; хүж өвс у р г а м а л (үндэснээс дээш босоо жагсан ургана, иш жигд нарийн, ишийн дагуу босоо ургасан харавтар ногоон навчтай, шар цэцэгтэй нэгэн зүйл ургамал); хүж хорхой а м ь т а н (хүж мэт уртлаг хэлбэртэй нэг зүйл шимэгч хорхой, бохир ус идээгээр дамжин хүн малын гэдсэнд орж бойжно); хүжин зүлгэч а м ь т а н (цууцлайтай адил нэг зүйл бялзуухай, хөдөө газар оршино).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Отгонлхагва: 2009-09-01 18:45:13
    • Отгонлхагва: 2015-04-13 00:52:14

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх