ус

  1. устөрөгч хүчилтөрөгч хоёрын химийн цэвэр нийлэл болох өнгөгүй, тунгалаг, шингэн зүйл;

  2. гол, нуур, тэнгэс зэрэг усан гадаргуу; усан дээр очих; ус гатлах; ус үзээгүй гутал тайлах, уул үзээгүй хормой шуух зүйр.;

ус авах (а. үерт автах, ус хальж эзлэх; манайхыг ус авчих шахав; б. хэрэглэх усаа тээж авчрах; гурван хувин ус авав; тэмээгээр ус авлаа; в. шээс шинжлэхээр авч бэлдэх; өглөөний өлөн усаа авах хэрэгтэй);

ус гарах (а. газраас ус нэвчих; б. ус гатлах;)

ус гатлах (гол мөрөн, горхи нуур мэтийн усны энэ тээгээс тэртээ нь гарах; б. ус туулах;)

ус туулах (а. усанд хөлөөр явах; туучих; б. гэрт ус үер орж ирэх;)

ус зэтгэх (ус гатлах);

ус нэвтрэх (аливаа юмыг ус туулан гарах, нэвчих);

уух ус (уухад тохирох ус);

ус татах (а. тариалан зэрэгт оруулахаар өөр газраас ус урсгаж ирэх; б. ус татрах);

ус татрах (үерлэсэн ус улмаар бага болон одох);

ус үерлэх (үер болох);

ус хадаалах (ус гүйцэд хөлдөх);

ус оргилох (а. ус газраас дээш оволзон гарах; б. ус тогоо саванд маш ихэд буцлах);

ус бялхах (сав хэмжээнд ус ихэд дүүрэх);

ус бялдах (ус сав хэмжээнээс хэтэрч асгарах, гадагш гарч тунаж урсах);

ус шүүрэх (а. газраас ус дааварлан гарах; б. юм хүмнээс ус гарах; в. яр шарх мэтээс ус цуврах);

ус даацлах (газраас ус гарах шахамдан чийг дааварлан гарах);

ус зайртах (усны дээгүүр өчүүхэн нимгэн мөс хөлдөх);

ус гэсэх (хавар цаг урин унаж гол горхины мөс хайлах, тавигдах);

ус хөлдөх (усны мөс болох);

ус хөрөөлөх (хүйтэн орох цагт голын захаар эрэг мэт ирмэг гарч хөлдөх);

усанд хөвөх (а. юм усны дээгүүр явах; б. живсэн юм усны дээгүүр дэгдэн гарах);

усанд живэх, чивэх (усанд хөвж чадахгүй доошоо орох);

усанд сэлэх (сэлүүрээр буюу гар хөлөөр ус сэлж явах);

усан хуй (ус багана мэт босч эргэлдэн явах хүчтэй хуй);

усны ирэлж (салхинаас усанд гарсан хунираа);

усны боргио (усны их л чимээлэн урсах газар);

усны гарам (ус гатлах зам, гарц);

усны олом (ус гатлаж болом нимгэн газар);

усны сан (а. усан хадгаламж, цөөрөм; б. [хуучирсан] далай);

усны эх (усны үүсгэлийн газар);

усны хариг (усны маш нимгэн газар);

усны хүрхрээ (усны өндрөөс буух газар);

усны уур (ус халснаас гарах уур);

усны цорго (а.саравчны усыг хамтатгах хэрэгсэл; б. ус гоожуулах цорго);

усны эргүүлэг, усны уйл (усны эргэлдэн бий гүн газар);

усны сав (ус агуулах сав);

усны сав газар (нуур, мөрөн, түүнд цутган орох голуудад хуран юүлэх усны эзлэн бүхий газар);

усны цалгиа (ус хөдөлж савнаасаа гадагш халгих, урсах);

усны дусал (нэжгээд нэжгээдээр өчүүхэн дусах ус);

усны долгио (далай, их мөрөн, нуурын ус салхинд хөдөлж дараа дараагаар гүйх давлага);

усны таргил (ус гүехэн бөгөөд урсгал түргэн газар);

усны дарвилзуур (усны харгиа);

усны замаг (усны дотор бүтэж боловсрох хөвөн мэт бөгөөд өнгө ногоон юм);

усны харгиа (чулуутай буюу өөтэй газар урссан нимгэн усны ирвэгнэх байдал);

усны харз (өвлийн хүйтэн цагт хөлдөхгүй өрхлөн гарсан ус);

усны урсгал (а. газрын уруу тийш усны хальж гүйх хөдөлгөө; б. үер хурын усны урсах мөр, зам газар);

усны эрэг (мөрөн гол, далайн усны зах ирмэг газар);

усны ар (ус салхи буюу өөр юмны хөдөлгөөнд гарсан жижиг долгио);

хөлгүй ус (маш гүн бөгөөд хүн амьтны хөл хүрч гишгэн туулж чадахгүй газар);

усан доогуур (усан дотуур, шунгадаг, усан дор);

усанд автах (ус хальж эзлэх);

усанд авахуулах (ус эзэлж яах аргагүй болох);

усан орох (угаах болон эмчлэх сувилахын тулд усан дотор орох; халуун усанд орох; голын усанд орох; рашаан усанд орох;)

усан оргилуур (шахуургын хүчээр дээш оргилон олгойдох ус);

усан хөөрөг (галын аюулыг сөнөөх хэрэгсэл);

усан хулгана болох (ихэд хөлрөх);

усан тээрэм (усны урсгалын хүчээр ажиллах тээрэм);

усны аюул (үер, усны гамшиг);

усан зам (усанд явах, аялах зам);

усан замын цэрэг, усан цэрэг (тэнгэсийн цэрэг);

усанд сайн (а. усанд явахдаа сайн; б. усанд норвол сайн; в. ус үл нэвтрэх сайн чанартай);

усанд муу (а. усанд явахдаа муу; б. усанд норвол муу; в. ус нэвтрэх муу чанартай;)

усан будгийн зураг (усан будгаар будсан зураг);

усан будаг (усаар шингэлж будах будаг);

усан эм (шингэн эм);

ус төрөгч (амт үнэргүй маш хөнгөн хий махбод, хүчилтөрөгчтэй нийлбэл ус болно);

усан уусгамал (хатууг усанд уусгасан уусгамал);

мөнгөн ус (мөнгөлөг цагаан өнгөтэй, хүнд чанартай бөгөөд шингэн махбод);

ус задлах (усаар задлах зарим нэгэн бодис, гидролиз);

усан хаван (шингэн цус зэрэг хэмжээнээс хэт хуралдаж цэлхрэн хавагнах өвчин; усан хаван гүйх);

усан шил (а. маш тунгалаг шил; б. усан болор);

усан болор (шил адил тунгалаг, гонзгойвтор, талсттай чулуу);

ус уух хувь (амьд явах хувь зохиол);

усан тэнэг (юу ч мэдэхгүй, мангуу тэнэг);

усны шувуу (устай газар орших галуу, нугас зэрэг шувуудын нийтийн нэр);

усан булга амьтан. (өмхий хүрний төрлийн араатан амьтан, бие бага, сортой хар хүрэн үстэй, ноолуур их, тэжээж арьсыг авна);

усны шаазгай амьтан. (хушуу урт бөгөөд хар, толгой цагаан, сүүл охор, шилбэ өндөр, элс хойг газар сууж загас иддэг шувуу);

усан тас амьтан. (халуун оронд байдаг шувуу, хушуу том бөгөөд хоолойд нь хөеө бий, жижиг амьтан иднэ, сүүлийг чимэг болгон хэрэглэдэг тул үнэ ихтэй);

усан бүднэ амьтан. (бие бүднэтэй адил боловч баахан нарийн урт хөлтэй, хөлийн өмнөх гурван хуруу урт, эрхий богино нэг зүйл бялзуухай);

усны барс (эдэн загас);

усны нохой (халиуны өөр нэр);

усны үхэр амьтан. (бие том, эвэр урт, үс тачир, усанд хэвтэх дуртай, хүч маш их нэг зүйл үхэр, эврий нь нум хийхэд хэрэглэнэ);

усны ирвэс амьтан. (умард мөсөн далайн хавь газар байдаг, хөхөөр бойжих амьтан, байдал болхи, хүнд нүсэр, ил чих байхгүй, шүд араатан мэт, үс хатуу, ноолуур зөөлөн, хөлийн хуруу холболдсон нь усанд хөвж сэлж чадна, арьс өөх нь их үнэд хүрнэ);

усан ууль амьтан. (уулийн адил нэг зүйл цахлай);

усан аалз амьтан. (хөл өндөр, усны дээгүүр явдаг аалз);

усан хулгана амьтан. (гол нуурын хавь газраар байдаг мэрэгч амьтан, сүүл урт, өнгө бор саарал, зурамны хир биетэй, өвсний үндэс зэгс иднэ);

усан гахай амьтан. (мэрэгчийн багт ордог нэг зүйл оготно);

усан хоног ургамал. (монгол амуутай адилавтар, өөр нэг зүйл тариа);

усан үзэм ургамал. (а. халуун дулаан газар ургадаг, нэг зүйл жимсгэнэ, жимсгэнийн өнгө шаравтар, ногоон, хүрэн улаан, амт амттайхан, шүүс их, бас дарс хийнэ; б. мөн жимсгэнийн мод; усан үзэм тарих; усан үзмийн мод);

усан чацаргана ургамал. (навч хатан чацарганын адил, цэцгийн өнгө улаан шар хүрэн гурван зүйл байдаг нэг зүйл цэцэг);

усны мөнх мод ургамал. (янз балуу модтой адил болоод навч нарийн, усны ойр ургадаг нэг зүйл мод);

усан сонгино ургамал. (дотор хөндий, сонгинотой адил болоод өндөрхөн, үзүүрт түрүү бий, усанд ургана);

усан цэс ургамал. (янз бөөрөнхий, түүхий идэж болдог нэг зүйл ногоо, цагаан хар хоёр зүйл бий);

усан шимэлдэг ургамал. (иш бор мажстай адил, цэцгийг цацаг цэцэг гэж нэрлэдэг нэг зүйл ургамал).

Wikipedia

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Очирхуяг: 2009-09-01 15:36:26
    • Очирхуяг: 2015-04-13 00:52:03

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх