шинэ гэдгийн эсрэг утга; 1. элэгдэж хуучирсан, муудсан юм; хуучин гутлаа тахалж өмсөв; хуучин дээл; хуучин мах; 2. Урьд, урьдын; хуучин байрандаа байгаа; хуучин ажлаа хийсээр л байна; хуучин тайж явсан хүн; гэм биш зан; гэнт биш хуучин з ү й р; хуучин удирдлага (урьд байсан удирдлага); 3. эрт, эртний, өнгөрсөн үеийн хуучин танил (эрт урьдын танил); хуучин нөхөр (эрт урьдын нөхөр); хуучин заншил, хуучин зуршил (эртнээс уламжлагдаж хэвшсэн зан суртахуун); хууч үг (эцэг өвгөдөөс уламжлагдаж ирсэн сургаалт үгс); хуучны судлал (эртний судлал, архелоги); хуучны дурсгалт зүйл (эртний дурсгалт зүйлс); хуучин данс хараа (өнгөрсөн үеийн бичиг дансны зүйл); хууч хөөрөх, хууч ярих (өнгөрсөн үйл явдлын тухай хүүрнэн хэлэлцэх; хуучаа ярих гээд хулгайгаа ярих); хуучин цаг (үеэ өнгөрүүлсэн цаг); хуучин хүн (а. урьд байсан хүн; б. хашир догь болсон хүн); хуучин бууны хугархай (а. юм үзэж нүд тайлсан; б. хур юмны үлдэцтэй); 4. архаг; хуучин өвчин (удаж архагшиж тогтсон өвчин); 5. сүүл, шувтрага; сарын хууч (сарын сүүлийн арав хоног); хуучин үдэш (сарны зурхайн ёсны арван хоёрдугаар сарын гучны үдэш, битүүн ч гэдэг).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх