жүжиг

тайзан дээр тоглоход зориулан ярианы хэлбэрээр бичсэн зохиолыг журамлан дагаж наадах тоглолт; ший жүжиг, жүжиг бүжиг х о р ш.; жүжиг тоглох; жүжиг гарах; жүжгийн зохиол; жүжиг зохиогч; жүжгийн зохиолч; жүжиг найруулагч; жүжгийн хэргээ (жүжгийн анги); эмгэнэлт жүжиг (хувийн болон нийгмийн сонирхлын үүднээс хүмүүс тэмцэлдсээр эцэстээ гол зүйл нь харамсалтай, эмгэнэлтэйгээр төгсөх байдлыг дүрслэн үзүүлсэн жүжиг); инээдэмт жүжиг (нийгэмлэгийн болон аж амьдралын эгзэгтэй үйл явдлыг инээдэмтэйгээр хошигнон дүрслэн үзүүлсэн жүжиг).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Амарбат: 2009-09-01 09:54:11
    • Алмас: 2024-10-27 22:32:50

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх