жуух

жуух бичиг 1. улс төрд хүчин зүтгэж амжилт гаргасан хүнд дээд газраас олгох сайшаалын бичиг; засгийн газрын жуух бичиг; 2. ямар нэгэн төлөөний хүмүүст олгох итгэмжлэл, үнэмших бичиг; жуух бичиг олгох; итгэмжлэх жуух бичиг (харь улсад улсаа төлөөлөн суулгах дипломат төлөөлөгчид олгох бүрэн эрхийн бичиг); 3. х у у ч и р с а н үе улиран залгамжлах түшмэл албаны хүмүүст олгох үнэмлэх бичиг.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Амарбат: 2009-09-01 09:47:57
    • Б.Багуулаа: 2015-04-13 00:51:50

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх