нойтон гэдгийн эсрэг утга, нойтон чийггүй; хуурай газар; хуурай мод; хуурай даавуу; хуурай банз, хуурай идэш; хуурай болтол арчих; хуучин хүн хуудуутай, хуурай будаа чулуутай с э ц э н; хуурай жимс (хатаасан жимс); хуурай сүү (нунтаглаж хатаасан сүү); хуурай өндөг (нунтаглаж хатаасан өндөг); хуурай зам (усгүй газраар явах зам); хуурай салхи (хур бороогүй үргэлжлэн салхилах халуун салхи); хуурай хүү (өөрөө хүсч ирээд үр нь болсон хүү); ам хуурай суухгүй (а. үргэлж идэж байдаг; б. дандаа ярьж байдаг); хуурай хоолой (амьсгал авах мөгөөрсөн хоолой); хуурай үе (ясны хөдөлгөөнгүй үе).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх