журам i

  1. хууль, зүй, хэв суртлыг дагаж тогтсон ёс зарчим; ёс журам, суртал журам, хэв журам, заншил журам х о р ш.; манай дотоод журам: журам алдах; нийтийн ёс журам; сахилга журам; намын ерөнхий журам; журам болгох (хэвшил болгож баримтлах); нийгэм журам (социализм);
  2. эд юманд татсан зурсан зурдас шугам; шугам журам х о р ш.; дэвтрийн журам; журамтай цаас бөс;
  3. юмны нэг зурвас; журам бөс; журам цаас; журам даавуу; голын журам;
  4. зан суртлын шударга чигч, томъёолог түвшин нь; найрал журам; эв журам; нөхрийн журам; "шударга журам медаль" (гэнэтийн осол аюулаас улс, олон нийтийн хөрөнгө ба хүний амь биеийг аврах хэрэгт онцгой гавъяа байгуулсан иргэдийг шагнах тэмдэг).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Амарбат: 2009-09-01 09:01:57
    • Алмас: 2024-10-27 22:29:06

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх