дээл

гадуур өмсөх энгэр зах бүхий урт хувцас; зуны дээл; өвлийн дээл; дээл хийх; дээл мялаах (эцэг эх нь үр хүүхдээ шинэ дээл өмсөхөд нь билэгтэй үг хэлж, урамшуулах); дээлийн өнгө (а. дээлийн гадар тал; б. дээлийн гадар хийх эд бөс); дээлийн юм (а. дээлийн өнгө хийх эд; б. дээл хийхэд хэрэглэгдэх зүйл); дээлийн гадар (дээлийн өнгө); дээлийн оноо (суганы дагуу, ташааны доод, хормойн тушаа битүүлэн оёогүй үлдээсэн газар); дээлийн тавтир (дээлийн хормойн илүүхэн унжуу болсон газар); дээлийн ташаа (дээлийн хормойг өргөтгөхийн тул голлосон бүсний хоёр хажууд оруулсан гурвалжин хушуу оруулга); дээлийн хайдаг (зувцаа дээлийн хажлага); дээлийн шат х у у ч и р с а н (эхнэр хүний дээлд гэдэсний тушаа өөр зүйлийн эдээр үйлдэж хөндлөн хадсан дөрвөлжин зүйл)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ж.Бэгзсүрэн: 2009-09-01 09:00:43

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх