дээж

  1. ямар нэгэн юмнаас тусгай зорилгоор охь хувь болгон авсан юм; цайны дээж; архины дээж; хоолны дээж; алтны дээж; нүүрсний дээж; ургамлын дээж; чулууны дээж; дээр нь сууж дээжий нь идэх; дээж барих (олсон хийсэн эд идээнээс эрхэмлэх хүнд өгөх); дээж амсах (идээ ундааны зүйлд түрүүлж ам хүрэх); дээжий нь авах (юмны охь хувийг урьдчилан авах); дээж өргөх (идээ ундааны зүйлийн түрүүчээс авч газар дэлхийд зориулан сацах);
  2. х у у ч и р с а н юмны дотроос онцгой тасархай илүү сайхан; хүний дээж (хүний дээд); дээж морь (дээд зэргийн морь)
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ж.Бэгзсүрэн: 2009-09-01 08:51:37
    • Дөлүгэн: 2015-04-13 00:51:44

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх