үе i

1.ургамлын ишний түгдэрхий газар; хулсны үе; дэрсний үе; зэгсний үе; 2.судал, зурвас, давхарга; газрын хөрсний үе; хад чулууны үе; 3.хүн, мал адгуусны ясны хөдөлгөө бүхий холбоо, залгаа, нугалмай;

үе гишүүн

хорш; гарын үе; өвдөгний үе; нурууны үе; сээрний үе; сүүлний ясны үе;

үгийн үе

/үгийг хэлэхэд уушигнаас гарсан хийн түрэлт дагуу дуу тодорхой сонсдох хэсэг; үеэр таслах/;

битүү үе

/гийгүүлэгчээр төгссөн үе/;

задгай үе

/эгшгээр төгссөн үе/;

үе мөчний өвчин

мөч гишүүд янгинаж вөддөг бөгөөд цаашдаа зүрхэнд дамжин ордог нэг зүйл өвчин.

4.сур, шагаа, бөх зэрэг биеийн тамирчдын бүх оролцогчдын цэс: анхдугаар үе; тавдугаар үе;

үе шувтрах

а.сур, шагаа харвахад данс самбарын харваачны мэргээс шувтрага хүртлэх хүмүүс дөрөв дөрвөн сумаа харваж төгсөх; б.бөх барилдахад оноо дансны аль нэгэн давааны бөхчүүд барилдаж дуусах:

5.цаг;

цаг үе

хорш; одоо үе; шинэ үе; дайны үе; хувьсгалын үе; тайван үе;

манай үе

/эдүгээ цаг, манай үеийн хүн/;

үеэ олсон

/цагаа олсон/

үе үе

/хааяа хааяа; үе үе халуун болох; үе үе хүйтрэх; үе үе үхэтгэх: үе үе салхилах/

6.цаг улирлын ойр зэргэлдээгээр баримтлан хуваасан хэм; эртний үе; урьдын үе; хойч үе; одоо үе.

7.хүний төрөл уламжлалын зэрэг дэс; өвгийн үе; эцгийн үе; хөвгүүний үе; ачийн үе;

үе холдох

/ураг төрөл улирсаар хол болох, холын садан болох/;

үе сунжрах

/үе холдох/;

үе мултрах

/хүний насны ах дүү нь арван хоёр наснаас хэтрэх/;

нас үе

/арван насны доторхи хүмүүс/;

үеийн хүн

/ойр насны хүн/;

үеийн нөхөр

/нас ойр болоод итгэж нөхөрлөсөн хүн/;

үе улирах

/төрөл удам уламжлах/;

гэр үеийн бичмэл

удам угсааны дараалсан бичиг.

үе залгах

туранхалсан мал ногоо идэж тэнхрэх.

үе залгамжлах

өвгөд хөшдийг үр хүүхэд нь залгамжлах.

хойч үе

хүүхэд багачууд.

үеийн үе

үүрд.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буянаа: 2009-09-01 08:46:17
    • Олхонууд Д. Лхагвасүрэн: 2015-04-13 00:28:21

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх