дээд

доод гэдгийн эсрэг утга

  1. огторгуйн зүг тийш, юмны толгой буюу цээж этгээд; дээд тэнгэр; дээд бие; модны дээд үзүүр; цонхны дээд тал; дээд зовхи

  2. юмны эх буюу ах зах тал; усны дээд тал; манай дээд хотын хүмүүс; салхины дээд талаас; дээд талд нь суух

  3. чанараар эрхэм сайн; дээд зэргийн цаг; алтны дээд нь шижир, агтны дээд нь аргамаг, эрдмийн дээд бичиг, эдийн дээд хадаг; нөхрийн дээд

  4. өмнөх, өнгөрсөн үе; монголын дээд өвөг; манай дээд үе; дээд үеэс үлдсэн өв соёл

  5. эрх үүрэг, зэрэг дэвээр дээгүүр; дээд эзэн; дээд эрх барих газар; дээд байгууллага; улсын дээд шүүх таслах газар; дээд тушаал; дээд доодын ялгавар

  6. боловсролын зэргээр өндөр их; дээд сургууль; дээд боловсрол; дээд мэргэжилтэй

  7. юмны дээр нь байгаа, нүүр буюу өнгөнд нь байгаа; дээд давхрын айл; дээд талын номыг аваал аль; дээд өнгөн будаг нь ховхорчээ

  8. хэмжээ бүхий юмны эцэс туйл; дээд зах нь тавин төгрөг хэрэгтэй; дээд захын баян айл түмэн малтай байв; дээд зах нь уншдаг бичдэг; доод зах нь үсэг таньдаг болов

  9. тэргүүн, нэгдүгээр, урьдахь; дээд дэвтэр; дээд морь; дээд боть; дээд хуудас дээдийн хагас (шинийн наймны заримдаг сар); дээд монгол (Хөх нуурын монголчууд)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ж.Бэгзсүрэн: 2009-09-01 08:41:00
    • П.Оргил: 2015-04-13 00:51:41

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх