ёслол

ёслох үйлийн нэр;

  1. аливаа тогтоосон дүрэм ёсыг дагаж гүйцэтгэх баяр цэнгэл дурсгалын зүйл; баяр ёслол, жагсаал ёслол хорш.; ёслолын хурал; ёслол явуулах;
  2. уламжлалт заншил, газар орны жам суртлыг дагаж өргөмжлөх хүндэтгэх найр тавих зэргээ гүйцэтгэх ёс заншил; ёслолоор уулзах; найр тавих ёслол; хүндэтгэх ёслол; ёслолын жагсаал (аливаа баяр ёслол, дурсгал, угтах үдэх зэрэг хүндэтгэл бүхий цагт олноор ёслол гүйцэтгэх жагсаал); ёслолын дүрэм (аливаа ёслолд дагавал зохих тогтсон журам зарчим); ёслолын хувцас (ёслолд өмсөхөөр тогтоосон тусгай хувцас); ёслолын хэлтэс (аливаа ёслолыг удирдах газар); ёслолын буудлага (ямар нэг чухал үйл явдлыг тохиолдуулан гүйцэтгэх хүндэтгэлийн буудлага); ёслолын хаалга (хүндэт зочныг урин оруулах хаалга); ёслолын үдэшлэг (хүндэтгэлийн үдэшлэг).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Дөлүгэн: 2009-09-01 08:05:13

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх