ёс
- юмны зайлшгүй зүй тогтоол, жам тавилан; төрөх ёс; үхэх ёс; хувирах ёс;
- хүний дагаж баримтлах хэв хууль, журам зарчим, заншил суртал; төрийн ёс; хууль ёс; шажны ёс; боловсон ёс; найр хуримын ёс; энэрэх элбэрэх ёс; зөв буруугийн ёс; олон улсын ёс; ард түмний ёс; ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй зүйр; ёс ёмбогор, төр төмбөгөр зүйр; ёс журам (хэвшсэн тогтсон заншил суртал, зүй журам, дэглэм, зарчим; ёс журмыг алдах; ёс журамтай хүн); ёс суртахуун (хэвшсэн тогтсон зан суртал); ёс заншил (тогтсон хэв журам); ёс дагах (зүй журам, хэв суртлыг дагах; ёс дагаж гүйцэтгэв); ёс баримтлах (зүй журам, хэв суртлыг яг ёсчлон гүйцэтгэхийг хичээх); ёс сахих (а. зүй журам, хэв заншлыг баримтлан явах; б. хэв төвийг сахиж явах); ёс хийх (а. хүнтэй учрахад бие биесийг харилцан хүндэтгэж ёс гүйцэтгэх; б. аливаа ёс заншлыг ёсчлон гүйцэтгэх); ёс гүйцэтгэх (хэв журмыг дагаж баримтлан явах); ёс алдах (зүй журмаас гажуу явах; хүндэтгэлийн ёсыг алдах); ёс бусчлах (зүй журмыг дагахгүй, ёс бусаар хэлэлцэх, авирлах); ёсноос гажуу, ёсноос ангид (хэвшсэн тогтсон ёс журам, дэглэм зарчимд эс нийлэлцсэн); албан ёсны (хувийн биш, хууль зүйн дагуу хүчин төгөлдөр зүйл); одоо цагийн ёс (шинээр бий болж хэвшсэн тогтсон ёс журам); салахын ёс хийх, үдэхийн ёс хийх (а. зочин гийчнийг явах буцахад нь сүүлчийн мэнд хүргэх ёс гүйцэтгэх; б. нас нөгчигсдийг оршуулахын өмнөхөн эмгэнэлийн ёс гүйцэтгэх); хагацах ёс хийх (нас нөгчигсдийг оршуулахын өмнөхөн эмгэнэлийн ёс гүйцэтгэх); ёсонд хазгар (а. ёс журмаас гажуу; би ч энэ өдөр ганц ёсонд хазгар хэрэг хийж орхив; б. үнэнч шудрага, ёс журмыг үгширтөл баримтлагч; тэр гуай ч хэлсэндээ хүрэхгүй байх ч гэж харин ёсонд хазгар даа); ёсны юм (бусдад бэлэглэх эд юм); ёс төдий (ор нэрийн төдий; ажлыг ёс төдий гүйцэтгэх).
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх