1.бий гэдгийн эсрэг үг; бий үгүй хоёрыг мэдэхгүй; үгүй юм үхрээс хашин;үгүй болох /а.алга болох; б.цээрлэсэн үхэх/; үгүй хийх /а.юмыг үгүй болгох, алга болгох; б.цээрлэсэн үхүүлэх/; 2.үл аху; гэрт хүн үгүй байв; ганц ч улаан мөнгөгүй гарав; үгүй байх; 3.хоосон, ядуу; үгүй хоосон, үгүй ядуу хорш; үгүйн зовлон хэцүү; 4.үгтэй хамтран орж тухайн үгийн үгүйсгэх санааг зааана; би өнөөдөр юм үзэхгүй; би явахгүй, эндээ л байна; уулгүй талд усгүй цөлд, засаггүй ноён цусгүй дайтна оньсго; 5.татгалзах санаа; -үгүй би заавал явна;-чи хөдөө явах уу? -үгүй; чи өнөөдөр хөдөө явах юмуу; үгүй юу?-үгүй, би явахгүй; 6.эсрэг утгатай хоёр үгийн сүүлийн үгтэй нийлж бүх, цөм, бүгд гэсэн утга илэрхийлнэ; хот хөдөөгүй; өвөл зунгүй; өглөө үдэшгүй; сайн муугүй; хөгшин залуугүй эр эмгүй; энд тэндгүй.
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх