1.шалтгаан, байдал; учир шалтгаан, учир байдал,учир утга, учир ухаан, учир чанар хорш; ийм учиртай хэрэг; учир юу вэ гэвэл ... учир утгагүй юм гэж байх ёсгүй, эрх биш нэг л учир утгатай байх ёстой; юманд учир бйи, модонд мөчир бий зүйр; учры нь олох /а.шалтгаан байдлы нь мэдэх; учры нь олж хужры нь тунгаах зүйр; б.шилжсэн нэгэн тийш болгох, дуусгах/; учир мэдэх /а.юмны шалтгааныг мэдэх; б.шилжсэн хуйвалдах/; учир зүггүй /маш их; учир зүггүй загнах; учир зүггүй үнэ дуудаж байна; учир зүггүй баярлаж байгаа бололтой/; учир нажиргүй /а.юмны байдал шалтгааныг үл харгалзах; б.эмх замбараагүй/; учир шалтгааны ухаан /сэтгэхүйн хууль болон түүний хэлбэрийн тухай шинжлэх ухаан, логика/; 2.тавилан, хувь, учрал; хэрэв уулзах учир байдал... 3.тул; утас явуулсан учир захидал бичих хэрэггүй; тэр намайг мэдэх учир итгэх биз ээ; 4.энэ тухай; би энэ асуудлын учир танилцах гэж биеэр хүрэлцэн ирэв; энэ ургамлын учирыг сайн мэднэ; 5.ёс; учир ёс, учир зүй хорш; хэрэв ёс хэлэлцвэл ийм учир бий.
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх