хууль
- тогтмол зүйн дотор илэрч гарах жинхэнэ үнэн байдлын аливаа үзэгдлүүдийн хоорондын холбоо ба харьцах зүй тогтоол; байгалийн хууль; нийгмийн хөгжлийн хууль; сэтгэхүйн хууль;
- засгийн дээд эрхийг барих газраас заавал дагаж шийтгүүлэхээр баталсан тогтоол; хууль цааз, хууль дүрэм хорш; үндсэн хууль (улсын тулгуур хууль); эрүүгийн хууль (шийтгэвэл зохих гэмт хэргүүдийг тодорхойлон, хэрэгтэн этгээдүүдэд оноох ял шийтгэл заасан хууль); иргэний хууль (ард иргэдийн хоорондын эрх үүрэг, харьцаа, хариуцлага учир холбогдлыг тодорхойлсон дагаж шийтгүүлэх хууль); хөдөлмөрийн хууль (ажилчин албан хаагчдын хөдөлмөрлөх эрх үүргийн тухай хууль); хуулийн нас (хуулийн эрх эдлэх, эдлүүлэхээр зааж тогтоосон нас); хуулийн төлөвлөгөө (аливаа хуулийг зохиож боловсруулсан төсөл); хууль гаргах (аливаа хуулийг тогтоон тунхаглах); хууль сахих (хууль ёсыг мөрдөж дагах); хууль сахигч (хууль ёс биелүүлж бий эсэхийг хянагч, прокурор); хууль хамгаалагч (прокурор); хуулийн байгууллага (шүүхийн байгууллага); хуулийн хариуцлага (хуулийн өмнө хүлээвэл зохих хариуцлага); хууль бус (хууль зөрчсөн, хуулиас ангид; хууль бус хэрэг өдүүлэх); хууль цаазны ухаан (шүүх цаазны тухай ухаан); хууль цаазын сургууль (хууль цаазын ухаан судлах сургууль); хууль цаазач (хууль цаазын мэрэгжилтэн); хуулийн суртал нэвтрүүлэг (гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх тухай олон түмэнд таниулах суртал нэвтрүүлэг);
- нийтээр заавал дагаж журамлах ёстой гэж үзсэн зүйл; хэв хууль хорш; улсын төлөвлөгөө бол хууль.
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх