хүний унаа, уналгагүйгий нь; явган хүн; явган улаач; явган цэрэг; явган хүнд даваа арвин, ядуу хүнд ноён арвин з ү й р;
- явган суух (хүний гуя бөгс газарт хүрэхгүй, хөл дээрээ суух);
- явган хэрүүл (ялимгүй хэрүүл);
- явган хэл ам. (явган хэрүүл):
- явган жагсаал (уналгагүй жагссан жагсаал);
- явган цэрэг (уналгагүй, хуурай замын цэрэг);
- явган зам (гудамж талбай, төв замын хажуугаар унаагүй хүний явахад зориулан хийсэн зам);
- явган ор (намхан ор);
- явган үлгэр (ардын аман зохиолын нэгэн хэлбэр-урт биш бага хэмжээний үлгэрийн зүйл);
- явган шуурга (цас салхинд хийсч хоёр метрээс доош цас бургин гарах шуурга);
- явган салхи (өндөрт биш салхилах салхи):
@ явган өлөн у р г а-м а л (гол дагуу чийгтэй газраар өндөр биш ургах нэгэн зүйл улалж өвс);
- явган шарилж у р г а м а л (хуурайвтар нутгаар ургадаг, хурц үзүүртэй нэг наст өвслөг ургамал).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх