дэгдэх

  1. юмны газраас хөндийрөн ойж эргэн газарт хүрч дахин ойж үсрэх; хүүхэд дэгдэх; туулай дэгдэх; шувуу дэгдэх; хөх тэнгэрт хөвөн, хөрст алтан дэлхийд дэгдэж яв (аман зохиол);
  2. ш и л ж с э н ямар нэг үзэгдэл, үйл явдлын гэнэт үүсэх; хуй дэгдэх; салхи дэгдэх; өвчин дэгдэх; цуурхал дэгдэх; яриа дэгдэх; дайн дэгдэх; шуугиан дэгдэх; үймээн дэгдэх; хэрэг дэгдэх.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Boogii: 2009-09-01 03:08:09
    • П.Оргил: 2015-04-13 00:50:39

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх