язгуур

  1. уг, хэзээний; энэ хүн язгуураас эндэхийн хүн; язгуурын сайн хүн; @ үгийн язгуур (төрөл үгийн үндсэнд байгаа, цаашид задалж үл болох утгат хэсэг);
  2. хүний яс угсаа; язгуур угсаа х о р ш.; миний дээд язгуур угсаа бол Боржгин юм;
  3. үүсэл, байгууллаар адил, ойр төстэй ургамал, амьтны нийтлэг ангилал; мийн язгуурын амьтан; шүхэр цэцгийн язгуурын ургамлууд;
  4. алив бодисын эх, тэргүүн; язгуур махбод (бодисын дотор шинжлэх ухааны ямар ч аргаар өөр зүйлийн бодис болгож хувилгах буюу өөр зүйлийн бодисыг нийлүүлэн бүтээж үл болох алт мөнгө, төмрийн зэрэг бодис).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Х.Буд: 2009-09-01 02:30:54
    • Х.Буд: 2015-04-13 00:50:23

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх