чулуу (н)

хэсэг хэсгээр буюу бөөн цулаар орших чулуулаг; өөдөө хаясан чулуу, өөрийн толгой дээр х у у ч;

  • эрдэнийн чулуу (үнэ бүхий чулуулгийн зүйл);
  • тэмээн чулуу (хааяа энд тэнд ганц нэгээр онцгон байгаа дэндгэр том чулуу);
  • адуун чулуу (нэгэн хэсэг талбай эзэлсэн тархайвтар байдалтай байгаа нилээд томоохон чулуу);
  • хонин чулуу (хэсэгхэн газар бөөндүүхэн байгаа, гол төлөв цагаан цайвар өнгөтэй жижгэвтэр чулуу);
  • үхэр чулуу (хааяа энд тэнд байгаа нилээд томоохон чулуу);
  • хайр чулуу (мөлгөр биш, ир ирмэг ихтэй жижиг чулуу; хайр чулуун эхт, хатан төмөр эцэгт);
  • чулуун зэвсэг (эрт дээр цагийн чулуугаар үйлдсэн зэвсэг; хуучин чулуун зэвсэг; шинэ чулуун зэвсэг);
  • чулуун бар (чулуугаар хийсэн бар): чулуун барч (чулуун дээр бар сийлэх хүн);
  • чулуун нүүрс (газраас малтан гаргах шимийп гаралтай шатах хатуу зүйл);
  • чулуун нүүрсний уурхай (чулуун нүүрс гаргаж авах орд);
  • чулуун давс (чулуун мэт хатуу давс, жамп давс);
  • чулуун самбар (чулуугаар хийсэн самбар);
  • шулуун шунх (чулуугаар хийсэн нэт зүйл будаг);
  • чулуун ногоц (зурах, сийлэхэд хэрэглэх нэгэн зүйл будаг);
  • чулуун хөгц (өнгө хөх нэгэн зүйл будаг);
  • чулуу тавих (чулуугаар мэрэглэх зан үйл хийх;
  • чулуун зурхтэй (хатуу зоригтой, айдаггүй);
  • чулуу хаях (хоёр хүний хооронд хов хутгаж хоргол сацах, яс хаях ч гэдэг);
  • чулуу хөөлгөх (хуурмаглан дэмий юм хөөцөлдүүлэх);
  • чулуун дэгдээ а м ь т а н (далайд орших, хавтгай биетэй, өрөөсөн талдаа нүдтэй нэг зүйл загас).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Х.Буд: 2009-09-01 02:03:57
    • Х.Буд: 2015-04-13 00:28:17

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх