ертөнц

  1. бидний байгаа газар дэлхийг оршиж байгаа юмны хамт нийтэд нь; манай энэ ертөнц;
  2. одон гараг огторгуйн хязгааргүй дахь олон орчлонгуудын зарим хэсэг; нарны аймгийн ертөнцөс;
  3. ямар нэгэн үзэгдэл ба хүн адгуус, амьтан ургамлыг нийтэд нь; хүний ертөнц; адгуусан амьтны ертөнц; ургамлын ертөнц;
  4. ш и л ж с э н хүний нийгэмлэгт онцлог шинжээрээ нэгдсэн томоохон хэсэг; нийгэм журамт ертөнц; хөрөнгөт ертөнц;

  • шим ертөнц (газрын бөмбөрцөг дээрх бүх амьд бодис);

  • сав ертөнц (газар дэлхий болон бүх амьгүй бодис).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Х.Буд: 2009-09-01 01:47:36
    • П.Оргил: 2015-04-13 00:50:15

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх