үс хялгас, олс хийм зэргээр томж хийсэн оосор; олс дээс, сур дээс х о р ш.; дээс томох (ноос үснийг самчин түүдэг хийж баруун солгой эрч оруулан нийтгэх); дээс татах (а. гаднын хүн оруулахгүйн тулд хөл хорьсон тэмдэг болгож гэр ба хаалганы тус газар дээс уяж сунган тавих; б. дээслэх); дээс харайлах (а. багачуудын тоглоом, хоёр хүн, дээсний хоёр үзүүрийг барьж сажин, нэг хүн харайлан наадах; б. өөрөө дээсний хоёр үзүүрээс барьж сажин, өөрөө харайлж наадах); дээсэн дөрөөтэй гарах (ямар нэг бэрхшээлийг дөнгөн данган давах).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх