хараа i

  1. нүдний харах чадал; хараа сайтай; нүдний хараа муудах; хараа орох;

хараа харалган (нүд харсаар боловч юм үл үзэх буюу үзэх нь зэхий муу);

  1. бууны овоо онь;

овоо хараа, онь хараа хорш.; овоо хараагий нь тааруулах;

  1. дурангийн харах мөр; зөрүү хараатай дуран;

  2. ш и л ж с э н. анхаарал ажиг, хэтийн бодол; хараандаа авах; алсын хараатай байх.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Очирхуяг: 2009-08-31 15:34:57

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх