хар

  1. цагааны эсрэг, хөө, нүүрсний өнгө; хар будаг; хар савхин гутал; хар гэртээ хаан, бор гэртээ богд зүйр.;

*ертөнцийн гурван хар (тостойгоос тогоо хар, билигтэйгээс бэх хар, амттайгаас архи хар буюу, айраг цагаанаас гарч байвч архи нэг хар, арчиж зүлгэж байвч тогоо нэг хар, алт мөнгөөр чимж байвч үс хар);

хар бор (харавтарт бяцхан цайвар өнгө хольцолдсоны нь);

хар хээр (харавтарт улаавтар буюу шаравтар өнгө бяцхан хамсалдсан зүс);

хар хүрэн (гүн хүрэн);

хар хөх (гүн хөх);

хар саарал (а. харавтарт цайруу хольцолдсон өнгө; б. морь малын тод хараас бяцхан бүдэх хар зүсэм; хар саарал морь);

хар ногоон (хард ногоон өнгө холилдсон өнгө);

хар хөө (гай уршиг чирэх юм);

хар цай (а. нэгэн зүйл цай, шахмал задгай хоёр зүйл бий; б. сүлээгүй цай);

хар хусам (түлэгдэж харласан хусам);

хар талх (хөх тарианы гурилын талх);

хар гурил (хөх тарианы гурил);

хар мах (өөхгүй мах);

хар бурам (чихрийн ургамлын чихрийг боловсруулан аваад үлдсэн шаарыг хорхоглон өтгөрүүлж хийсэн нэгэн зүйл чихэрлэг, зэрлэг ургасан зэгс хулсны түрүүнээс гарах нь бий);

хар тос (олсны үрийг шахаж авсан тос);

хар архи (нэгэн зүйл архи);

хар хөрс (тариалан тарихад тохиромжтой бор хөрс);

хар шороо (хар хөрсний шороо);

хар газар (цасгүй газар);

хар чийг (үдэш, шөнийн цагт буух чийг);

хар ус (ширгэхгүй, дороос ундрага бүхий тогтмол ус);

хар хөлс (биеээс дааварлан гарах их хөлс; хар хөлс нь асгарах);

хар тугалга (хорголж, зөөлөн, хүнд, хөхөвтөр өнгийн төмөрлөг);

хар хас (бараан хар өнгөтэй нэгэн зүйл хас чулуу);

хар байван (нэгэн зүйл хужир);

хараар наадах (шатрын харыг эзэмшин наадах);

хар лам (Хрестосын шашны лам);

хар тамхи ургамал. (а. намуу цэцгийн төрөл, урт бөгөөд том навчтай, шар буюу улаан цэцэгтэй ургамал; б. мөн ургамлын гүйцэд боловсроогүй байхад огтолж сүүн мэт шүүсийг авч хатаасныг);

хар цагааны газар (хар цагаан юм ялгагдах хэмжээний газар);

хар дэл (дэл гэдэг ургамлын үрийн хары нь);

хар нэрс (нэгэн зүйл жимсгэнэ);

хар шарилж ургамал. (шарилжны дүрсийн нэгэн зүйл);

хар чийр ургамал. (гоньдын нэгэн зүйл);

харь даль ургамал. (далийн төрлийн ургамал);

хар маалинга ургамал. (хальсны өнгө хар нэгэн зүйл маалинга);

хар майлс (өм мод);

хар балчиргана ургамал. (агшиганын өөр нэр);

хар зээргэнэ (морин зээргэнийн өөр нэр);

хар мод (харгай мод);

хар мөөг ургамал. (доторхи салбан нь хатахдаа хар болдог дэлбэгэр мөөг);

хар агар ургамал. (цайвар, хөхөвтөр өнгөтэй, сайхан үнэртэй мод);

хар хус ургамал. (хусны навчтай адил болоод ширүүн, дурс дарсайлцан ургасан, мах судал нарийн нягт, өнгө харавтар улаавтар хоёр зүйл байдаг);

хар хамаг, хар хамхаг ургамал. (элсэрхэг улингар газарт ургах бутархаг ургамал, өргөст хамхаг ч гэдэг);

хар шаваг ургамал. (шавгийн төрлийн нэгэн зүйл бут, елхэндэг ч гэнэ);

хар гүйлс ургамал. (модноос ургадаг, түүхийдээ ногоон, боловсормогц шаравтархан болно, утаагаар утвал харавтар болдог, маш исгэлэн амттай нэгэн зүйл жимс);

хар будаа ургамал. (хар хальстай жижиг шар будаа, зэрлэг таримал хоёр зүйл байдаг);

хар өрөв амьтан. (бие цагаан, омруу чандар харавтар өрөв);

хар овууна амьтан. (ар жигүүр бараан, улаан таш гэдэг шувуу);

хар гургуул амьтан. (хэлбэр гургуултай адил бөгөөд бараан өнгөтэй шувуу);

хар галуу амьтан. (бие хар, хушуу матаастай, хэрээнээс том нэгэн зүйл галуу);

хар хөхөө амьтан. (толгой нуруу бараавтархан, сүүлэндээ цагаан чандартай, охор хөлтэй, тавгийн өмнө хойноо хошоод хуруутай нэгэн зүйл шувуу);

хар хэрээ амьтан. (нэгэн зүйлийн бараан шувуу);

хар сойр амьтан. (сойр шувууны нэгэн зүйл);

хар тогоруу амьтан. (тогорууны нэгэн зүйл шувуу);

хар үнэг амьтан. (цагаан сортой, хар үстэй үнэг);

хар хул амьтан. (барс шиг бидэртэй, таван хумстай, өргөн цагаан нүүртэй нэгэн зүйл араатан амьтан, гавшгай бөгөөд догшин);

хар хулан амьтан. (янз үнэгтэй адил болоод хар, үхрийн толгой шиг толгойтой, ганц эвэртэй, жил удвал хайрс ургадаг, сүрхий махчин араатан амьтан);

хар хайга амьтан. (өргөн хавтгай хэлбэртэй нэг зүйл загас);

хар амар амьтан. (амар загастай адил болоод хөх гэрэлтэй нэгэн зүйл загас, мах сайнгүй, зохимж муутай, сөсөөр нь нүдний өвчин засна);

хар голио амьтан. (үнсэн өнгөтэй болоод харавтар, жигүүргүй, хэвэл том, түрс орхихгүй, хэвлээсээ хорхой гаргадаг голио);

хар дэлэнч (нэгэн зүйл жижигхэн ялаа, төрөл зүйл олон);

хар ялаа амьтан. (халдвар тараагч ялаа);

хар сайр, хар сарьс (битүү туурайтны хондлойн арьсаар элдэж хийсэн элэг);

  1. ш и л ж с эн. муу санаа, хорт санаа, хорт муу үйл, сайн биш, аюул хөнөөлт, хүнд хүчир;

хар дотортой (хар санаатай);

хар санаа (сэжигтэй санаа, үл итгэх санаа, муу санаа);

хар үйл (муу буруу үйл);

хар хэл ам (ярвигтай маргаан тэмцээн);

хар дом шашин;

арван хар нүгэл шашин;

хар хэлтэй (а. ямагт муу муухай, сэжиг хүрмээр үгтэй; б. зүхэлч);

хар үйл (а. зүй зарчмаас гажуу буруу үйл ажил; б. бүдүүлэг үйл ажил);

хар санах (сэжиглэх, итгэхгүй байх, муу санах);

хар буруу санах (муу санаа гаргах);

хар гэр (шорон);

хар салхи (маш хүчтэй салхи);

хар шуурга (аюулт хүчит шуурга);

хар дэлэн (хонь ямааны сүү гарахгүй болох нэгэн зүйл халдварт өвчин, их төлөв дэлэн нь хавдаж сүү нь ширгэнэ);

хар цэцэг (а. цагаан цэцэг өвчин буруугаар эрхэж хүндэрсэн нь; б. хонинд тохиолдох нэгэн зүйл өвчин);

хар хүч (а. байдаг хүчээрээ; б. харгис түрэмгийгээр);

хар муйхар (тэнэг бодлогоор);

хар ажилчин (оюуны биш, биеийн хөдөлмөрийн хүмүүс);

хар ажил (биеийн хөдөлмөрийн ажил);

  1. яршиг удсан, чирэгдэлтэй; хар бороон дундуур; хар өглөөгүүр;

  2. ш и л ж с э н. төрийн, шашний биш;

хар болох (а. хир буртагтай болох; б. лам дүрмээ өөрчлөх);

хар хүн (а. эр эм бололцогчдын эрий нь; хар хүн нь малдаа явав; хар хүнийгээ ирэхэд хэлэв; б.ердийн эр хүн, лам биш; төрийн хар хүн);

  1. ш и л ж с э н. ганц, өөрийн, хувиа;

хар бие (ганц бие; *хар биеэр зүтгэх; хар биеийн хөлс);

хар толгойдоо гомдох (өөрийнхөө биед гомдох);

хар амиа бодох (зөвхөн амь хувиа бодох);

@

хар бага наснаа (балчир бага наснаасаа);

хар ямаацах (хүүхдийн наадам; хүүхэд ямаа, чоно, эзэн хүн, хоточ нохой болон, хүн нохой нь чононоос ямаагаа хамгаалж наадна);

хар тэргүүт (хамаг хүмүүс, хүн төрөлхтөн);

хар элэгтэй (хамаатай биш);

хар буух (харамсан гэмших, хайран юм гэж сэтгэл гутрах);

хар шал (жинхэнэ банзан шалны дорхи сургааг шал);

хар тавхай (тавхайны ёроол);

хар сээр (хүзүү сээрийн завсар дахь гаднаас түгдийж үзэгдэх нэг нугалам яс).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Очирхуяг: 2009-08-31 15:25:57

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх