нум

  1. хөвчийг татаж сум харвах зэвсэг; хулс, эвэр, шөрвөсийг нийлүүлэн нааж хийнэ, одоо спортын хэрэгсэл; дэрсэн нум сумаа гэр дээр нь хаяв гэнэ (үлгэрээс); сумаа харваад нумаа нуух зүйр; нум орох (нумны нэг этгээд гэдрэг нугарах); нум буух (нумны хөвч мултрах); нум гүйтэх (нумны хөвчийг мултлах); нум галжиртах (нум гажих); нум татах (нум барьж хөвчнөөс үгтээх); нум тэлэх (нумыг гүйцэд татах); нумны амгайвч (нумны хөвч торгох торомж); нумны үүсгэр (нум хийхээр бэлдсэн мод); нумны элэг (нуманд наасан эвэр); нумны баатар (нумны хайгуулын дэргэдэх дүгрэг юм); нумны бариул (нумны барих газар); нумны хайгуул (нумны хөвчийг тосох гандгар газар); нумны хамар (нумны хичрийн ар); нумны хэрсүү (нумны хайгуул); нумны хичир (нумны үзүүрийн гандгар); нумны хөвчлүүр (нумны амгайвч); нумны галжир (нумны гажлага); нумны тэвх (нумны хайгуул); нумны товх (нумны баатар); нумны хөвч (нум хөвчлөх оосор); 2. нумны хэмжээний газар; нэг алхам газар; сурыг дөчин таван нумны газраас харвана; 3. тэрэг, автомашины донсолгоог зөөлрүүлэхийн тулд хийсэн уян хатан болд; нумтай тэрэг; машины нум; нумы нь хотойтол ачив; 4. хэмжих ухаан хагас дугуй;нуман жагсаал (хавирган сар хэлбэртэй жагсаал)
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Tuul: 2009-08-31 15:15:31
    • Г.Мөнхбаяр: 2015-04-13 00:28:28

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх