тоо

аливаа үзэгдэл юмыг тоолсны үндсэн дээр хэд хичнээн болохыг тоггоосон хэмжээний илрэл; торгон дээлтэй боловч тоо мэдэхгүй мунхаг зүйр;

бутархай тоо (нэгэн бүхэл юмны хэсэг);

өрөөсгөл тоо, сондгой тоо (тэгш тоонд хуваагдахгүй тоо);

хяналтын тоо (тогтоосон тоо);

тоо авах (а. тоолох; б. тоолсон мэдээ дүн авах);

тооноос хасах (бүртгэлээс хасах);

тооноос гарах (а. бүртгэлээс хасах; б. доройтох, муудах);

тоонд оруулах (а. бүртгэлд авах; б. сэхэх, дээшлэх; энэ муу төлөг чинь малын тоонд орох нь байна шүү);

тоо тоолох (а. хэд болохыг тоолох; б. тоо унших);

тоо бүрэн толгой мэнд (тоотой юм, хорогдолгүй хэвээрээ);

тоо бодлого (тооны ухааны үндсэн хэсэг, тооны хамгийн энгийн чанар, түүнийг бодох аргын тухай үзнэ);

тооны хүрд (үржүүлэхийн хүрд);

тооны ухаан (алив юмны хэмжээ, хэлбэр судлах тоо бодлого, томьгоны ухаан, хэмжихүй ухаан, гурвалжны ухаан зэргийн ерөнхий нэр);

тооны машин (дөрвөн үйлдлээр бодож чаддаг машин);

тоо бүртгэл (бүртгэл, тооцоо, тооллого; малын тоо бүртгэл; хүн амын тоо бүртгэл);

тоо бүртгэлийн судлал (нийгмийн хөгжил, ардын аж ахуй дахь тооны хувиарлалтыг судлах ухаан);

тоо бүртгэгч (тоо бүртгэл эрхэлсэн хүн; бригадын тоо бүртгэгч);

олон тоо (юмны олныг заах үг, дагавар; олон тоо заах дагавар);

тооны үг (юмны олон цөөн, дэс дараа, тоололд холбогдол бүхнй угс);

хам тооны уг (хамт явах, байх, үйлдэх зэрэг байдлыг үзүүлж «хэдүүл» гэсэн асуултад хариулагдах үг);

тоо алдах (а. тоо ташаарч бодох; б. тоолж барахааргүй их);

тоо томшгүй (хязгааргүй буюу маш олон);

орон тоо (алба хаах ор; орон тооны биш зааварлагч; орон тоо хасах).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Л.Энх-Амгалан: 2009-08-31 14:02:55
    • Очирхуяг: 2015-04-13 00:29:11

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх