тонгорох

  1. морь малын хойд хоёр хөлөө дээш дэгдээж муухай аашлах; морь тонгорох; азарга тонгорч байв;
  2. толгой доош, хөл дээш болч хэт улбнрах, хөрвөх, онхолдох; орон дээрээс тонгорон унав;
  3. бөхийн мэх, цээжин бие хүчлэн татаж давуулан савж унагаах; ташаалдаж тонгорох; гар дээрээ сунгаж тонгорох;
  4. аяга сав мэт юмны амыг доош хандуулж, ёроолыг өөд болгох, хөнтрөх; том хултай айргийг нэг амьсгалаар тонгорч орхиод гарав.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Л.Энх-Амгалан: 2009-08-31 13:02:38

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх