гэдэс

хүн амьтны хэвэл; нарийн гэдэс; бүдүүн гэдэс; өлөн гэдэс;

  • гэдэс хэвэл х о р ш.;

  • гэдэс дотор (хүн амьтны гэдэс хэвлийн дотоод дахь зүйлүүд: гэдэс дотор, гэдэс гүзээ х о р ш).;

  • гэдэс базлах, гэдэс мушгилах(дотор эвгүйтэж базлан өвдөх);

  • гэдэс хуржганах (гэдэс дүүрч хур хур дуугарах);

  • гэдэс гаргах (мал нядлах);

  • гэдэс өлсөх (хоол идэхийг хүсэх);

  • гэдэс цайх (цагаан идээнд ханах);

  • их гэдэстэй (жирэмсэн);

  • гэдэсний хижиг (дотрын халдварт өвчин);

  • гэдэс дүүрэн (цатгалан);

  • гэдэс дүүрэх (a.цадах; б.гэдсэнд хий эзлэх);

  • гэдэс гарах (сайн цадах);

  • гэдэсний цагаан хорхой (амьтны гэдсэнд үүсч бий болдог нялцгай шимэгч хорхой).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Uuganaa: 2009-08-31 10:42:08
    • П.Оргил: 2015-04-13 00:49:52

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх