хошуу ii

орон нутгийн хүн ардыг баримтлан захирч түүний хэрэг зүйлийг эрхлэн гүйцэтгэж, аймгуудын удирдлагын дор захирагдаж байсан хувиар; Хааны хошуу ; Вангийн хошуу; Засгийн хошуу; хошуу тамга; хошуу ноён; хошуу дарга; хошуу хийд; хошуу хүрээ; хошууны бээс х у у ч и р с а н (урьдын цагт угсааны дөрвөн зэрэг хэргэмийн дөрөвдүгээр зэрэг);хошууны хатан х у у ч и р с а н (хошуу бээсийн эхнэр); хошууны авхай х у у ч и р с а н (хошуу бээсийн охин); хошууны тавнан х у у ч и р с а н (хошууны авхайн эр)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Amodo: 2009-08-31 08:12:11

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх