хошуу i

хүн амьтны ам хамрын үзүүрийн тус газар; шувууны хошуу; хошуу нэмэхээр хуруу нэм (ажил хөдөлмөр хийж байхад ам яриа нэмэрийн оронд гар биеэр ажиллаж тусал); хошуу цорвойх, хошуу дэвсэх (а. бусдыг гуйж царайчлах; б. бусдыг аргадан элэгсэх); хошуу хүргэх (а. үнсэж таалах; б. хов хэлэх); зэс хошуу өргөх, алтан хошуу өргөх (бусдыг сэм ховлох); алтан хошуу, зэс хошуу (бусдыг сэмээр ховлон хов зөөдөг хүн); таван хошуу мал (хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ);нохойн хошуу у р г а м а л (иш мөчирт сондуу бүхий бутанд ургадаг жимс, өнгө улаан, амт хүчтэй, эмнэлэгт хэрэглэнэ)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Amodo: 2009-08-31 08:04:01
    • tala: 2018-12-30 18:56:57

    Хошуу, хушуу хоёрын аль нь зөв юм бэ? Хушуу гэж хайхаар уг үг нь гарч ирэхгүй хэр нь ээ тайлбар хэлбэрээр бичигдсэн байх юм.

    Тайлбартай холбоотой

    Г.Мөнхбаяр

    2012-10-22 01:47:46

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх