дур

  1. хүсэл, дуршил, тааламж; хүсэл дур, дур хүсэл, хайр дур, янаг дур х о р ш; дур булаах (дур нь өөрийн эрхгүй хүрэх): юу сайхан, дур сайхан (өөрийн санасан, өөртөө зөв); муу дур нь хөдлөх (муу ааш нь хөдлөх); шары нь авахаар дуры нь ав (бусдын санаа сэтгэлийг биедээ татах аргыг хэрэглэ), дур дарах (хүссэн санасныг баахан хангах); дур ханах (санаа хүсэл сэтгэлчлэн гүйцэх); дур хүрэх (аливаа юманд бахдах хүсэх); дур гутах (дургүй хүрэх); дур болих (дургүй хүрэх); дуран дээр хясах (дурлан атлаа хоосоор болох ба болгох)
  2. зоригоороо; санаагаараа, бодсоноороо; дур зориг х о р ш; дураараа аашлах; дураараа авах; дураараа сэлгүүцэх; дураар нь тавих; дураараа загнах; дур дураараа; өөр өөрийн дураар; дур зоригоороо; амныхаа дураар; санааныхаа дураар; дураараа болог;сайн дурын байгууллага (хүслээр нь элсүүлэн авах байгууллага); сайн дурынхан (сайн дураар элсэгчид); дур зоригийн хээлтүүлэг (хээлтэгч, хээлтүүлэгч малыг нийлүүлж зоргонд нь хээлтүүлэх арга).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Boogii: 2009-08-31 07:04:41
    • П.Оргил: 2015-04-13 00:49:22

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх