дундуур

  1. голоор, төвөөр, хоорондуур; олон гэрийн дундуур гарч ирэв;
  2. дотуур; усан дундуур туулав; элсэн дундуур явсаар байгаад төөрөлдөв;
  3. дунд, үеэр; шуурган дундуур уруудсан малын хойноос явцгаав; ажлын дундуур үймүүлэв; нойр дундуур сэрээв;
  4. дүүрэн биш; дундуур аяга цай; дундуур дундуур гэсээр долоон дундуур болгох х у у ч;
  5. ш и л ж с э н барагтайхан, дульхан; түүний бичсэн юм санаанд их л дундуур байна билээ;
  6. юмны тал хувь; хагас дундуур; нэгэн дундуур; тэхий дундуур.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Boogii: 2009-08-31 06:47:26
    • П.Оргил: 2015-04-13 00:49:17

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх