амьтан, ургамалын яс арьс хоёрын завсар дахь нэхдэс; хонины мах; гахайн мах; ангийн мах; шувууны мах; чавганы мах; чангаанзны мах;
тарган мах (өөх ихтэй мах);
шинэ мах (сая нядалсан малын мах);
хуучин мах (нядлаад удсан мах);
бүхэл мах (хөшиглөөгүй мах; бүхэл мах идэх);
тураг мах (толгой шийр, гэдэс дотроос бусад мах);
мах болгох (а. мал нядлаж бэлтгэх; б. маш ядрааж хөдөлгөөнгүй болоход хүрүүлэх);
хар мах (өөхгүй мах);
өрөөл мах (тал мах);
шар мах (арьс ширний дотор талд наалдаж байх нимгэн хальс);
цагаан мах (хошгиногийн бүдүүн үзүүр);
улаан мах (түүхий мах);
махан баримт (бие баримт);
махан хоол (дан мах буюу махтай хоол);
махан хуурга (хуурсан мах);
мах бэлтгэл (улсын төлөвлөгөөт мал бэлтгэл);
махны дэлгүүр (мах худалдах дэлгүүр);
махны мухлаг (мах худалдах мухлаг);
махны тэрэг (мах зөөх тэрэг);
мах комбинат (мал нядлах, махны үйлдэхүүн хийх үйлдвэр);
мах болох (маш ядарч хөдөлгөөнгүй болох);
махаа идэх (зовлонгоо эдлэх);
мах идэх (а. махан хоол идэх; б. зовох зүдэх);
махан овоо хийх (дээр дээрээсээ овооролдох);
мах мариа (тарга тэвээрэг);
мах татах (а. махыг маш жижигхэн хэгж хөшиглөх; б. мах суух);
мах нь суух (мах шуурах);
мах шуурах (эцэж туранхилах);
мах суух (таргалж мах нэмэгдэх);
мах цусны, мах ясны (ураг төрлийн; мах цусны барилдлага);
махан бие (зэр зэвсэггүй дан бие; *аав ээжийн заяасан махан биеэрээ үзэлцэх үү? үлгэр. )
ямааны мах халуун дээрээ (юм шинэ сэргэг дээрээ дээр);
малын түрүүнд бух, махны түрүүнд ууц зүйр.
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх