хүмүүсийн албан тушаал, мэрэгжлийн зэрэг дэсийг ялгахын тулд албан ёсоор олгосон эрхэмлэн хүндэтгэх нэр; хурандаа цол; цэргийн цол; нэгдүгээр зэргийн шатарчин цол авах;
гавьяа байгуулагсдад албан ёсоор олгох хүндэт алдар; Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгох; Монгол Улсын баатар цол; Ардын жүжигчин цол авах; Улсын гавьяат зоотехникч цолоор шагнагдав; цол шагнах;
магтаал; бөхийн цол; морины цол дуудах; дайснаа дарж дархан цолоо олж, өшөөтнөө дарж өргөн цолоо олж...(үлгэрээс);
хоч; нэр цол хорш.; нэр цол өгөх.
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх