улсын байгуулалтын захирч удирдах хэлбэр, дээд газар; нам засаг, засаг төр, засаг цааз х о р ш .; ардын засаг; Зөвлөлт засаг; нам засгийн бодлого; хөрөнгөтний засаг
ямар нэгэн юмыг засч сайжруулах буюу мөрдөн журамлах тухайн арга явууллага; засаг заслал; цэргийн засаг; эдийн засаг;
засгийн газар (улсын төрийн гүйцэтгэх төв байгууллага; засгийн газрын шийдвэр);
улс төрийн эдийн засгийн ухаан (янз бүрийн нийгэмлэгийн үйлдвэрлэлийн арга нөхцөл хийгээл үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрхэн хувиарлан солилцож буйг судлах шинжлэх ухаан);
засаг захиргаа (засгийн цааз хуулийг барьж олныг баримтлан захирах газар; орон нутгийн засаг захиргаа);
засаг заслал (засгийн захирах тушаах арга хэмжээ);
эдийн засаг(нийгэмлэгт ноёрхож байгаа үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн шатанд тохирч бий үйлдвэрлэлийн харьцааны цогц).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх