дөрөө

  1. эмээл, тохшинд зүүж гишгэн мордох, төмөр зэргээр хийсэн хэрэглэл; эмээлийн дөрөө; тохошны дөрөө; төмөр дөрөө; дөрөө хангинуулах; дөрөө хавирах; дөрөөний толь (дөрөөний таваг); дөрөөний цагираг (дөрөөний хавирга); дөрөөний сэнж (дөрөөний сур оруулах сүв); дөрөөний сур (дөрөө дүүжлэх сур); дөрөө хөдөлгөх (давирах); дөрөө тэмцэх (морь малын мордуулахгүй зайлсхийх); дөрөөний хавирга (дөрөөний хажуу); дөрөөний зага (дөрөөний дээд угалз); дөрөөний таваг (дөрөөний дорхи хавтгай); дээсэн дөрөөтэй (дөнгөн данган; шалгалтанд арай ойчсонгүй, дээсэн дөрөөтэй л гарлаа); гары нь ганзганд, хөлий нь дөрөөнд хүргэх (аж төрж амьдарч чадахуйц болгох);
  2. хөлөөр гишгэх гишгүүр; машины дөрөө гишгэх;
  3. юм өөд асах авирахад гишгэхээр зориулан хийсэн дүүжин, оосор, гишгүүр; шон модонд авирах дөрөө.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ж.Бэгзсүрэн: 2009-08-31 04:19:20
    • П.Оргил: 2015-04-13 00:48:46

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх