дөрөв, дөрвөн

  1. дөрвийн тооны нэр, гурав дээр нэгийг нэмсэн нь; хоёр хоёрын дөрөв; дөрвөн ширхэг; дөрвөн давхар; дөрвөн бэрх орхих (дөрвөн шагаа орхиж дөрвөн өөр буулгах); дөрвөн гишүүн (хоёр гар, хоёр хөл); дөрвөн мөч, дөрвөн хөл (а. хүний дөрвөн гишүүн; б. амьтны хоёр хаа, хоёр гуя); дөрвөн хөллөх (хоёр гараараа газар тулж бөхийх); дөрвөн улирал, дөрвөн цаг (хавар, зун, намар, өвөл); дөрвөн зүг (умар, өмнө, дорно, өрнө); дөрвөн зовхис (дөрвөн зүгийн завсар); дөрвөн өндөр хавирга (хааны дөрвөн урт хавьс; дал дөрвөн өндөр); дөрвөн хүүхэд (Өвөрмонголын нэгэн аймгийн нэр); дөрвөн таа (дөрвөн удаа);
  2. дөрөвний өдөр; өнөөдөр 8-р сарын дөрвөн.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ж.Бэгзсүрэн: 2009-08-31 04:09:41
    • П.Оргил: 2015-04-13 00:48:44

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх