манан

  1. усны уур дүүрсэн тунгалаг бус агаар; манантай өдөр; манан будан хорш.; манантай өдөр байна, харанхуй болноо хөө хөө, мандах наран гараад ирвэл тунгалаг болно хөө хөө (ардын дуу)
  2. тоос, утаа; тоос манан, утаа манан хорш.; улаан манан татуулах (тоос ихэд бужигнах);
  3. шилжсэн үймээн, бужигнаан; сүйдийн манан болох (ихэд сандрах, бужигнах); манан хадаах (үймүүлэн сандраах).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • mungun: 2009-08-31 03:55:41

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх