эрх i

  1. нийгэм дахь хүмүүсийн харьцааг зохицуулан төр засгаас тогтоон хамгаалах хэм хэмжээний цогц. улсын эрх, сурах эрх, амрах эрх, эрх ашиг, эрх тэгш, эрх тэгшгүй, эрх чөлөөний тэмцэл, эрх чөлөөний хөдөлгөөн ардын эрх (иргэний эрх), сонгуулийн эрх (сонгох, сонгогдох эрх), хувийн эрх (ард иргэдэд хууль ёсоор олгосон эрх), эрх чөлөө (бүх улс нийгмээрээ буюу улсын хүн ард тус бүр хийгээд мөн ямар нэгэн ангийн улс төр, олон нийт, албан амийн алив үйл явдал, ажил төрөлдөө саад, садаа, хавчлага хязгаарала үзэхгүй, өөрийн сэтгэл зоригийг илэрхийлэх боломж), эрх сүр (улс аймаг, хүн ардын хүч чадвар зэрэгтээ эрдэлхийлж бусдыг зүй бусаар эзэрхэх айлгах төлөв), эрх алдах (эрх мэдлээ бусдад булаагдаж хасагдах зэргээр өөрийн мэдэлгүй болох), эрх хасах (аливаа үйл явдалд ёс зүйн дотор өөрийн дураар явж үйлдэж болох эрх мэдлийг ямар нэгэн шалтгаанаар хууль ёсоор хязгаарлах), эрх олох (бусдад алдагдсан эрхээ эгүүлэн авах буюу тувтам эрхтэй болох), эрх барих (улс аймгийн ба айл гэрийн аливаа хэрэг зүйлийг эрхлэн мэдэж тэргүүлэх), эрх тэмцэх (эрх мэдэл булаалдах), эрхэнд орох (бусдын эрхэнд автагдах), эрх булаах (бусдын эрхийг шилжүүлэн авч эзлэх), эрхийг эвдэх (хууль ёсоор эдэлбэл зохих эрхийн заримыг буюу бүрнээ хасах), эрхийг эзэрхэх (бусдын эрхийг сүр хүчээр буюу арга залиар булаан авч хэрэглэх, эзэмших), эрхийг эзлэх (эрх барих буюу эрхийх эзэрхэх), эрхээр болгох (а. үйл хэргийг өөрийн зориг санал тийш татан аваачих, б. хэргийг шийдвэрлэх шийтгэхэд зүй зохисыг үзэж улиран аваачих), эрхээр аваачих (албан тушаал, эрх сүр, эрдэм ухааны зэргээр ялан дагуулж ямар нэгэн үйл ажлыг өөрийн дур саналаар болгох), эрх мэдэл (ямар нэгэн үйл ажлыг өөрийн сансан бодсоноор таслах шийдвэрлэх хувь мэдэл), эрх хэмжээ (хүний эзэмшин эдэлж болох эрх мэдэл), эрх дарх (хүний гавъяа зүтгэлд сайшаан шагнаж олгосон эрх)
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ataraa: 2009-08-31 03:32:06
    • Очирхуяг: 2015-04-13 00:48:40

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх