ямар

  1. аливаа хүн, юмны чанар байдал , овор дүр өнгө тэмдэг зэргийг лавлан асуухад хэрэглэх асуух төлөөний үг; ямар чанартай эд вэ? ямар байдалтай юм бэ? ямар ялгавартай байна? ямар утга агуулгатай зүйл бэ? ямар санаатай хүн бэ? ямар ямар улс байна вэ? ямар ч (юу ч; яасан ч; ямар ч бараа харагдахгүй байна; ямар ч тус болохгүй байна; ямар ч байсан би мал маллана); 2. сэтгэл хөдөлсөнд хэрэглэх үг, яасан; ямар сайн юм бэ? ямар хачин юм бэ? ямар сайхан агаар вэ? ямар сайхан зун бэ? ямар нэгэн (алив нэгэн ямар нэгэн тодорхой ажил хийх ёстой; ямар нэгэн хүнтэй уулзах хэрэгтэй )
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Энэрэл: 2009-08-31 01:47:32
    • Б.Багуулаа: 2015-04-13 00:48:28

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх