юмыг үнэ өртөгтэйгээр харилцан өгч авах явдал; худалдаа наймаа х о р ш.; улсын худалдаа, хувийн худалдаа; ногооны худалдаа; үүргийн худалдаа (хэрэгцээний юмыг хот суурин газар авч явж зарах наймаа); ганзагын худалдаа (хэрэгцээний юмыг хөдөө айлуудаар авч явж зарах наймаа); дамын худалдаа (ашиг хонжоо олохыг хичээж үнэ хэтрүүлэн худалдах, наймаа); гадаад худалдаа (гадаадын улс гүрэнтэй хийх наймаа; гадаад худалдааны яам); худалдаа бэлтгэл (худалдаалах мал юм, түүхий эдийн зүйл); худалдаа хийх (худалдааны үйл хийх); худалдаа гүйлгээ (худалдааны эд юмыг хувилгаж дамжуулахы нь); худалдааны хүн (худалдаагаар голлож аж төрөх хүн); худалдааны газар (худалдаа хийх ажлыг эрхлэн явуулах газар; хоршоо худалдааны газар; хувийн худалдааны газар; худалдааны яам); худалдааны гэр (пүүс, дэлгүүр).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх