үнэн

жинхэнэ, бодит байдалд тохирох, худал ташаа биш; үнэн хэрэг; үнэнийг хэлэх; үнэн үгтэй; үнэн үг шар тос; үнэнээр явбал, үхэр тэргээр туулай гүйцнэ з ү й р; үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй з ү й р; ** объектив үнэн** (байгалийн хуулиудын тухай туршлага практикаар нотлогдсон шинжлэх ухааны үндэслэл); туйлын үнэн (харьцангуй үнэнүүдийн хөгжилд тэдгээрийн нийлбэрээс бүрэлддэг бөгөөд юмыг гүйцэд лавтай мэдсэн мэдлэгийн үр дүнд гарах үнэн); харьцангуй үнэн (шинжлэх ухааны байнгын хөгжлийн явцад туйлын үнэнд улам улмаар ойртож байгаа мэдлэг); үнэн шудрага (шулуун шударга); чин үнэн (маш шударга, огтхон ч худал биш); үнэн гол (үнэн зүрх, үнэн санаа);үнэн зүрх (шударга сэтгэл); үнэн сэтгэл (шудрага сэтгэл, хуурамч биш сэтгэл).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Х.Буд: 2009-08-29 10:25:34
    • Х.Буд: 2015-04-13 00:47:09

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх