аглагт оршиж шажны ёсны бясалгал даяан хийх хүн, арш шувуу (тогоруу шувууг яруу найрагт ийнхүү нэрлэнэ); аршийн гар ургамал (дулаан оронд ургадаг шүүсэрхэг бүдүүн иштэй, өргөст ургамал); аршийн чавга ургамал (цэцэг улаан, гурван зуун жилд нэг удаа цэцэглэнэ; есөн зуун жилд нэг удаа жимс ургана, жимсийг төмрөөр огтолбол хүчтэй амттай болно гэдэг); аршийн жимс ургамал (найман есөн тохой өндөр модтой, луугийн нүдэн модны навчирхуу бөгөөд жижигхэн навчтай, хонгорцоглон ургах жимтэй, интоор мэт том, жимс нь амтайхан);аршийн алга ургамал (хэлбэр гарын алга мэт, аршийн ургамлын нэг зүйл); аршийн нудрага ургамал (хэлбэр гонзгой бөөрөнхийвтөр зангидсан гарын адил, аршийн ургамлын нэг зүйл).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх