голомт

  1. айлын гал түлэх тулга зуух; гал голомт хорш.;
  2. айлын нутгийн тулга зуух байсан ором; айлын голомт битгий голло!;
  3. өвгөдийн гэр өрхийг залгамжилан яваа айл өрх; өвгийн минь гэр голомт; аавынхаа гал голомтыг сэргээж явна би; дархан манай хувьсгалт Монгол Улс, даяар монголын ариун голомт; голомт сахих (үе улирсан гал голомтоо залгамжилан эзлэх); голомт залгамжилах (өв хөрөнгө залгамжилан авбал зохих хүн); голомты нь баллах (үр угсаагаар нь сүйтгэх); голомт тасрах (үе залгамжилах хүнгүй болох);
  4. үүр үүсвэр; халдварын голомт; дайны голомт.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Д. Анхзаяа: 2009-08-28 22:22:05
    • Буру: 2015-04-13 00:46:32

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх