цөөн гэдэгтэй эсэргүүцэлдсэн утга,тоо үлэмж, их;олон хонь;олон давхар; олны олон таван цэн зүйр; олонтой бол баян зүйр; олон ирвэл цайгүй, орой ирвэл зайгүй зүйр; олон цөөн хорш; олон үг(хэрэгтэй,хэрэггүй илүү үг); олон зан, олон ааш(хувирамтгай зан ааш); олон жил(удаан жил);олны өмнө(нийтийн өмнө); олонд алдарших(нийтийн дунд нэр цуурайтах); олны тус(нийтийн тус); олны итгэл(нийтийн итгэл); олон ярих(дахин дахин ярих); олон дахих(байн байн үйлдэх); олон юм үзэх(жаргал зовлон,сайн муу зүйл бүрийн их юм үзэж өнгөрүүлэх); олон өнгөт(янз бүрийн өнгөтэй); олон ирж очих(байн байн ирж очих); олон улсын(а.үлэмжхэн улсад хамаарагдах;олон улсын ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн;б.гадаад гүрнүүдийн;олон улсын байдлын тойм);олон нийтийн байгууллага(сайн дурын байгууллага); олон нийт явуулах(а.олон нийтийн байгууллагаас ажил зохиох; б. олноороо цугларан наргиан цэнгэл хийх); олон түмний дунд(олон нийтийн дотор); олон түмний ажил(нийтийн дотор зохион байгуулах хүмүүжлийн ажил); олноороо(бүгдээрээ, хэсэг бүлгээрээ,хамтаараа); олон нийт, олон түмэн(нийт ард олон); олон гишүүнт(хэд хэдэн нэг гишүүнтийн нийлбэр буюу ялгавар); олон өнцөгт(битүү шугамаар холбосон,дөрвөөс дээш өнцөг бүхий хэмжих ухаан бие); олон цамцаалт(олон талт); олон талт(хэд хэдэн тал бүхий хэмжих ухааны бие); олон тоо(а.ганц биш үлэмж, үлэмжээр байх; б. ганц биш, үлэмж юмыг заах дагавартай үг); олон таван үг(дэмий үг,илүү үг;чи битгий олон таван үг яриад бай); олон яс нийлэх(ууцны яс,хоёр сүүжтэй нийлсэн уулзар газар).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх