гал авалцах (галын дөл шатах юманд хүрч асах);
гал алдах(а. түймэр асахад хүрүүлэх;б. түлшээр тасрах);
гал түлэх(а. гал асаах; б. гал шатах юм хийж хөгжөөхөд хүрүүлэх);
гал гарах(а. алст гал үзэгдэх; алст гал гарч байна, айл байгаа юм байна; б. түймэр гарах; ойд гал гарч гэнэ);
гал гаргах (галыг үүдэн бий болгох; тамхи татмаар байна, гал гаргаач);
гал унтрах (гал мөхөх);
гал хөгжөөх (галыг гүнээ бадруулах); гал улалзах(галын холоос үзэгдэх);
гал дурвагнах(гал хөгжин шатах);
гал дүрвэлзэх(гал хэтэрхий дурвагнах);
гал дүрэлзэх (дурвагнах);
гал цохих(хэт цохиж гал гаргах);
гал цогших(галын дөл барагдах);
гал сүүмэлзэх(галын дөл тод биш болох үзэгдэх);
галын оч(галаас үсрэн гарсан жижиг цог);
галын нөл(галын дөл);
галын илч(галын халуун);
гал манах(галын цогийг үнсээр булж унтраахгүй байлгах);
түүдэг гал(шөнө хээр түлсэн гал);
гал хөс х о р ш; гал хөсөө сэргийл! гал хөсөө мэдэж бай!;
гал усны гашуун зовлон (олон зүйлийн хүнд дарлагдал);
гал цог(ширүүн зан авиртай; гал цог шиг хүн);
гал тахих хуучирсан(галд архи, тос, үнэртэн зэрэг гал хөгжөөх юм өргөх ёс);
галд тэсвэртэй(авсаар халж, шатахгүй юм);
гал команд(галын аюулаас сэргийлэн хамгаалах газар);
гал сөнөөгүүр(галын аюулыг сөнөөх хэрэгсэл);
гал хамгаалагч (цахилгаан осол аюулаас сэргийлэх хэрэгсэл);
нүдний гал(нүдний хараа);
гал шил(нарны гэрлийн тусгалд тохиолдуулан гал ноцоох буюу юм өсгөн томруулдаг шил);
гал цэцгий(нүдний хар цэцгийн дундах гялбалзам гэгээнийг, хүүхэн цэцгий ч гэнэ);
гал тогоо(а. халуун тогоо; б. хоол унд хийх газар);
гал тогооны газар(хоол унд бэлтгэх тусгай газар);
гал улаан(хурц улаан өнгө);
гал голомт(эцэг өвгийн үеэс улиран уламжилсан гэр оромж);
гал буриа(бялхдас);
гал нээх(дайсны зүг зэрэг буудах);
галын наадам(цаасан буугаар буудах);
галын аюул(галд автах аюул);
аялах зэрэгт нэг оронд хамт нийлж явах; нэг гал аянчин; галын ах(аяны нэг галын тэргүүлэгч);
бялт; буугийн гал; сумын гал;
Энэтхэгийн эртний гүн ухааны ёсны дөрвөн махбодийн дотоод халуун;
гал од (Ангараг гараг);
сарны зурхайн ёсны таван махбодийн хоёрдугаар;
бичиг сударт гурвын тоог <<гал>> гэсэн нь бий.
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх