толгой i

нүүр гавал хоёроос бүтсэн, хүн амьтны биеийн эрхтэн: толгой тархи, малгай толгой хорш: толгойн чимэг; толгойн боолт; толгойн өвчин; толгой өвдөх; тэмээн толгой тэвщинд багтдаггүй, тэнтгэр хатан зарга шүүдэггүй, ямаан толгой ямбанд багтдаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй (үлгэрээс); толгой дохих (толгойгоо бага зэрэг урагш хөдөлгөх); толгой дүнсийх (толгой өвдөх байдал орох); толгой дууганих (толгой эргэж мэнэрэн өвдөх); толгой эргэх (а. толгой дүйрч мэнэрэх; б. ухаан самууран төөрөх; в. зүг чнгээ мэдэхгүй болох); толгой түрүү (эх зах, ах зах); толгой түрүүгүй, эх толгойгүй (эх захгүй, эмх замбараагүй); толгой холбох (а. шүлгийн мөрийг адил дуудлагатай авиагаар эхлэх; б. эр эм бололцох: тоонотой гэрт толгой холбож, тогоотой шөлөнд хушуу холбох); толгой үсэг (гарчгийн үсэг); толгой даах (өөрөө биеэ мэдэх болох, биеэрээ хариуцаж чадах); толгой өргөхгүй (толгойгоо дээш татахгүй); толгой эргүүлэх (толгой эргэхэд хүрүүлэх, үймүүлэн самууруулах); толгойгоо даах (а. өөрийн үйл явдлыг өөрөө биеэ дааж гүйцэтгэх болох; б, өвчтэй хүн вөр.өв өндийн босч чадах); толгойгоо мэдэх (өөрийн үйл явдлыг өөрөө мэдэж чадах болох); толгой мэдэх (өөрөө өөрийгөе мэдэж чадах); эх толгойгоо алдах (а. эмх замбараагаа алдах; б. а.ч за.хаа алдах; в. эрээ цээрээ алдах); толгой хорголох (түр зуур хоргодох, байрдах; хүйтэнд толгий хоргодох газар байна уу?); цагаан толгой (аливаа бичгийн бүх үсэг; Монгол бичгийн цагаан толгой); 2. тэргүүн, шилдэг; толгой тэргүүн хорш.; гэр бүлийн толгой; дээрэмчний толгой; тэдний адууны толгой нь тэр бор морь байгаа юм; 3. юмны орой буюу дээд үзүүр; уурганы толгой; өвсний толгой; унины толгой; ханын толгой; ташаан толгой; сүүжний толгой; шүдэнзний толгой; уулын толгой (уулын ноглох орой); мод толгой (соруулгүй муу ганс); гансны толгой (амны тамхи нчрж татах уурхай); толгой татах (гуталд зулаг залгах); толгой залгах (уурга мэтийн үзүүрт юм нэмж залгах); хадаасны толгой (хадаасны тав бүхнй этгээд); эрхний толгой (эрхний тоблох эхлэлийн чимэг тэмдэг); хөөрөгний толгой (хөөрөгний халбаганы бариул этгээдэд байх шүр зэргээр хийсэн тал бөмбөрцөг); 4. хэсэг тасархай тогтсон жижиг буюу товгор газар; Зайсан толгой; холбоо толгой; хүрэн толгой; 5. хүн, малыг төлөөлүүлэн хэлэх үг; ухаантай толгой; мангуу толгой; хашир толгой; малын тоо толгойг нэмэгдүүлэх; хэдэн толгой малтай вэ?; толгой дараалах (толгой тутмыг оролцуулах); толгой тоолох (хүн, мал бүгдийг дараалж бүртгэх, юмыг хүн мал тутамд хүргэх); 6. даваан дээр; явахын толгой дээр хүн ирж болиулав; галт тэрэг хөдлөхийн толгой дээр сууж амжив.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Л.Энх-Амгалан: 2009-08-28 08:39:48
    • Б.Багуулаа: 2015-04-13 00:29:15

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх