долоон арвын нийлбэр тоо дал нас хүрэх; далан долоон үг дэлгэх (олон үг ярих); далан худалч (маш худалч); далан давхар (олон давхар): далан давхар бин (олон давхар болгон хийсэн бин); далан хэлт чогчго амьтан (бялзуухайн нам,хушуу шар, бие цох хар, хол улаавтархан); далан хальс ургамал (хөх саарал, давхар дурстай, навч жижиг, ширхэг нягт хатуу, өнгө шаравтар нэгэн зүйл бут мод);далан түрүү ургамал (ганц үндэснээс бутлан салаалж ургадаг навч ногоон саарал үзүүртээ цом цэцэгтэй,олон наст ургамал,төрөл зүйл олон);далан зангилаа ургамал (далан товчийн нэг зүйл) далан товч ургамал (навчгүй, шилбэнийхээ үзүүрт товч мэт бөмбөлөгтэй,чийгэрхэг зөөлөвтөр хөрстэй газар ургадаг ургамал, төрөл зүйл маш олон)
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх