1.оюун бодлого; ухаан ихтэй /мэргэн, сэцэн, бодлого сайтай/; ухаан гаргах /мэргэн санаа гаргах/; ухаан сум /юмыг үлгэрлэх, жиших зэргээр зөв зүйг бодолхийлж олох бодлого/; 2.мэдрэл; ухаан мэдрэл, ухаан сэхээ хорш; ухаан алдах /а.муужран унах б.тэсвэрлэж ядах, байж ядах; в.ихэд айх/; ухаан орох /а.муужраад дахин сэргэх; б.хүүхэд багачуудын учир мэдэх болох; в.мэдэхгүй юмыг бодолхийлж олох/; ухаан гарах /ихэд айх/; ухаан балардах /элий балай болох/; ухаан жолоогүй /оюун бодлын хир хэмжээ алдрах; хүүдээ ухаан жолоогүй хайртай байв; ухаан жолоогүй хурдан давхих/; ухаан муудах /а.тэнэг мангуу, уймраа болох; б.мэдрэл муудах/; ухаан заах /а.арга сүвэгчлэх; б.оюун бодлоор давуу болохоо үзүүлэх/; нарийн ухаан /мэргэн арга/; хар ухаан, бүдүүн ухаан /туршлага, ердийн бодол/; ухаан гаргах, ухаан зарах /а.оюун бодлоо дайчлах; б.нарийн арга олох; в.заль мэх гаргах/; 3.судлал, сургаал, шинжлэл, онол; шинжлэх ухаан /байгаль, нийгэм, сэтгэхүйн хөгжлийн зүй тогтоолыг судлах сургаалуудын тогтолцоо мөн тйим сургаалуудыг тус тусад нь нэрлэх нэр/; гүн ухаан /байгаль, нийгэм, сэтгэхүйн хөгжлийн ерөнхий хуулиудыг судлах сургаал/; сурган хүмүүжүүлэх ухаан /сургаж хүмүүжүүлэх тухай онол; сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтэн/; анагаах ухаан /аливаа өвчин, тэдгээрийг эмчлэх мөн урьдчилан сэргийлэх тухай сургаалын цогц/; химийн ухаан, хувилахуй ухаан /материйн дотоод бүтэц, дотоод байгууллыг судлах мөн бодисын хувирах, өөрчлөгдөх, задрах, чанарын хувьслаас шинэ бодис үүсэн бий болох зүй тогтоолыг судлах сургаал бөгөөд байгалийн шинжлэх ухааны үндсэн зүйлүүдийн нэг болно/; 4.шилжсэн учир, шалтгаан; ямар ухаантай юм бэ, мэдэхгүй.
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх